Токиогийн хэлэлцээр Орос, Япон улсууд бух тохиролцооны дагуу урагшлахад бэлэн гэдгээ нотоллоо гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисидотой хийсэн хэлэлцээрийн дунгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Япон улстай хийсэн энхийн гэрээний тасалдал дахин гарахгүй гэдэгт найдаж байгаагаа Лавров илэрхийлсэн байна. Энхийн гэрээний зөвлөлгөөний 2 дахь үе шат 2014 оны 1 сарын эцэс, 2 сарын эхээр ГХЯ-ны дэд сайдуудын төвшинд болохыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн нэмж хэлжээ. Орос, Японы гадаад бодлогын удирдах газрын тэргүүнүүд гадаад явдлын яамд хоорондын зөвлөлгөөний төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Токиод болсон өнөөгийн айлчлал орос-японы харилцааны түүхэнд онцгой явдал болсныг Лавров онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, талуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бараа эргэлтийн тогтвортой өсөлт, улс төрийн байнгын яриа хэлэлцээрийг оролцуулан эрчимтэй хөгжиж байгаа юм. Хоёр орны засгийн газрууд хүмүүнлэгийн салбарт харилцаа холбоогоо өргөжүүлэн залуучуудын дүнд оюутан, тамирчид солилцох зэрэг чиг баримжаагаа хатуу баримтлахыг Лавров онцлон тэмдэглэжээ. Энэ солилцоог өргөжүүлэхэд өчигдөр хүчин төгөлдөржсөн визний дэглэмийн хөнгөлөлтийн Зөвшөөрөл дөхөм болохыг тэрбээр тэмдэглэсэн юм. Оросын сайдын хэлснээр Москва Токиотой богино хугацааны айлчлалд визгүй зорчих талаар авч хэлэлцэхэд бэлэн байгааг, харин Япон улс өөрийн зугээс байнга уйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзжээ. Мен Орос улс Япон улстай ОХУ-д япончууд тур хугацагаар ажиллах асуудлыг зохицуулах талаар зөвшилцөл байгуулах боломжийг судлахад бэлэн гэдгийг Сергей Лавров нэмж дурьдсан байна.