Япон улс өөрийн экспортыг АНУ, Европаас Мьянма, Энэтхэг, Дорнод Африкт хандуулах санаатай байна гэж ечигдер The Wall Street Journal сонин мэдээлжээ. Түүний мэдээгээр энэ нь Хятад, Өмнөд Солонгос улсуудын зүгээс өрсөлдөөн өсссөнтэй холбоотой байна. Эдгээр 3 улсууд 2005 онд тус бүрдээ жилд 20 млрд долларын орлого авчирдаг дэд бутцийн төсөлтэй холбоотой экспортын бараг л тэнцүү байр суурьтай байсан юм. Гэвч 2010 онд Бээжин, Сеул энэ экспортоо 4 дахин өсгөж, харин японы орлого бараг өөрчлөгдөөгүй болохыг хэвлэлд дүрьджээ.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ шинэ борлуулатын зах зээл олохыг хичээн шинэ гэрээ хэлэлцээр байгуулах зорилготойгоор янз бурийн орнуудаар айлчлал хийж байгаа бөгөөд энэ 7 хоногт тэрбээр Турк улсыг зорих юм. Тэнд тэрбээр Босфор орчимд тавигдан энэ 7 хоногт ажиллаж эхэлсэн төмөр замын хонгилын төсөелд Японы гол үүргийг бэхжүүлэхийг хичээх болно. Төслийн гуйцэтгэгчээр японы засгийн газраас 1,5 млрд долларын зээл авсан японы барилгын Тэйсэй компани ажиллах юм.