Аюулгуй ажиллагааны салбар дахь хамтын ажиллагаа, эдийн засаг, хүмүүнлэгийн солилцооны салбарын харилцааны хегжил орос-японы харилцааны тевшинг есгеж энхийн гэрээнд гарын үсэг зурах хэлэлцээрт эерэгээр нөлөөлөх болно гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида хоёр орны түүхэнд анх удаа болсон «2+2» хэмжээний уулзалтын үр дүнгээр мэдэгджээ. ОХУ, Японы ГХЯ, болон БХ-ын тэргүүнүүдийн хэлэлцээр дээр олон улсын аюулгүй байдал, янз бурийн салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Токиогийн пацифизм буюу ямар ч дайныг эсэргүүцэх үзлийн идэвхтэй бодлого явуулж байгааг Москва үнэлж байгаа, учир нь энэ байдал Япон улс асуудлыг зөвхөн энхийн замаар шийдвэрлэнэ гэдгийг илтгэж буй юм гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргуун Сергей Лавров мэдэгдээд, мен Сирийн асуудлаарх «Женев-2» олон улсын чуулганд Япон улс оролцохыг Орос улс сонирхож байгааг онцлон тэмдэглэжээ. Японы БХ-ын сайд Ицунори Онодэра, Орос, Япон улсууд БХ-ын сайдуудын байнгын уулзалтыг явуулж байх, мөн онцгой байдлыг арилгах тогтмол сургиулалтын ажиглалтын чиглэлээр тохиролцсоныг мэдэгдсэн байна. Оросын БХ-ын сайд Сергей Шойгу өөрийн зугээс, Орос улс Японд АНУ-ын пуужингийн эсрэг батлан хамгаалахын системийн японы элементэд хамааралтай Москвагийн сэрэмжлүүлэгтэй холбогдуулан нэмэлт зөвлөлгөөн явуулахыг санал болгосныг мэдэгдсэн юм. ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штаб Японы Өөрийгөө хамгаалах хүчний Штабтай харилцаа, холбоогоо идэвжүүлэх талаар тохиролцсоныг Шойгу нэмж хэлсэн байна.Орос, Япон улсууд кибер аюулгуй ажиллагааны шинжээчдийн байнгын зөвлөлгөөний талаар мен тохиролцсон болохыг Сергей Лавров мэдээлжээ.