АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтон дахь ОУВС, Дэлхийн банкны төв байруудын ажилтнуудын утсаар хийх яриануудыг сэм чагнахаа болих захирамж Үндэсний аюулгүй байдлын агентлагад өгөв. Засаг захиргаанаас тусгай албадын үйл ажиллагааг шалгах явцад энэ даалгавар өгсөн тухай америкийн ХМХ засаг захиргааны төлөөлөгчийн мэдээллээс иш татаж уламжлан мэдээлжээ.

Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Нью-Йоркод НҮБ-ын төв байрны үйл ажиллагааг мөрдөхөө болих захирамж өгсөн байна. Дэлхийн банк,ОУВС-ийн ажилтнуудыг мөрдөх ҮАБА-ийн үйл ажиллагааны тухай ХМХ үүний өмнө мэдээлээгүй. Ийм программыг маш далдлан нууцалдаг.

ҮАБА-аас хэд хэдэн түүний дотор Герман, Испани, Франц улсуудын засгийн газар ба энгийн иргэдийг мөрдсөн тухай дэлхийн ХМХ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены материалуудыг үндэслэн уламжлан мэдээлсэн явдал олон улсын хэмжээнд хэрүүл маргааныг гааруулав.

Энэ мэдээлэл олон улс орны удирдагчид ба оршин суугчдын дургүйцэл төрүүлжээ. Тэд мэдээллийг тайлбарлаж өгөхийг Вашингтоноос шаардав. Үүний хариуд АНУ-ын эрх баригчид тусгай албадын хэд хэдэн программыг хаах тухай шийдвэр гаргажээ.