ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вьетнамын төрийн тэргүүн Чыонг Тан Шангийн урилгаар 11-р сарын 12-нд тус улсад айлчлах тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Эдгээр хоёр улсын удирдагчид стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэх, худалдаа-эдийн засаг,хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хүрээнд стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Төрийн тэргүүн нар Оросын соёлын өдрүүдийг Вьетнамд нээх ёслолд оролцоно. Айлчлалын дүнгээр хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Владимир Путин Вьетнам Улсад айлчлаад 11-р сарын 13-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хегийн урилгаар тус улсад хүрэлцэн очно.Хоёр орны удирдагчид хоёр талын харилцааны бүс нутгийн өргөн цар хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийх юм.

Түүнчлэн Орос, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нар «ОУ-БНСолонгос Улсын яриа хэлэлцээ» ээлжит форумд уламжлалт ёсоор оролцоно. Айлчлалын дүнгээр засгийн газар, тусгай газрын хорондын ба наймааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурхаар төлөвлөсэн байна.