ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров 11-р сарын 1,2-нд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Тэрээр Орос, Японы хоорондын хоёр талын харилцааны түүхэнд анх удаа хийх батлан хамгаалах, гадаад улс төрийн тусгай газруудын тэргүүн нарын зөвлөлдөөнд оролцох юм.

Ази,Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын талаар гарсан зарим өөрчлөлт хэлэлцээний чухал сэдвийн нэг болно. Оросын тал эдгээр асуудалд хандах зарчимт хандлагаа тайлбарлах бодолтой байна. Түүнээс гадна оросын сайд нар бүс нутгийн ПДХ системийг байгуулах япон-америкийн төлөвлөгөө Москваг түгшүүлж байгааг японы талд мэдээлнэ.

Түүнчлэн Москва цэргийн шугамаар солилцоо, хэлхээ холбоог өргөжүүлэх хэтийн төлөвийг Токиотой хэлэлцэхэд бэлэн байна. Энэ салбарт харилцан ажиллагаа хоёр орны итгэлцлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж, бүс нутаг ялангуяа Зүүн-хойд Азийн аюулгүй байдлыг хангахад нааштай нөлөө үзүүлж байгааг мэдээлэлд тэмдэглэжээ.

«Орос, Японы хооронд найрамдах гэрээ байгуулах асуудлыг ч хөндөнө. Хоёр орны харилцааны таатай уур амьсгал удирдагчид нь тус асуудлаар хэлэлцээг сэргээхээр тохиролцох үр дүнд хүргэсэн» гэж ОХУ-ын ГХЯ мэдээллээ.