Энэ оны эхний 9 сард канадын Centerra алт олборлох компани алтны үйлдвэрлэлээ өнгөрсөн оны мөн үеинхтэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдүүлэх тухай компанийн мэдээлэлд өгүүлжээ.

Компанийн цэвэр ашиг 51,1 сая долларт хүрчээ. Харин өнгөрсөн онд 73 сая доллар алдсан билээ. Энэ онд орлого нь 1,6 дахин өсөн нэмэгдэж, 475,5 сая долларт хүрэв. Алтны худалдаа 1,9 дахин өсөн нэмэгдэж, бараг 327 мянган унци болжээ.

Centerra Gold алт олборлох хоёр төсөл-Киргизид Кумтор,Монголд Бороо төслүүдийг хэрэгжүүлж, Монголд Гацуурт,Хятадад Лаогкси, Туркад Акарча, Самлы,Элмалы, Орост Кара Бельдыр зэрэг хэтийн төлөвтэй орд газруудад геологийн хайгуул хийх төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож байна.

Дүрмийн капиталд 32,75 хувьтай Киргиз Улс хувьцаа нь Канадын Торонто биржэд гардаг алт олборлох компанийн томоохон хувьцаа эзэмшигч болсон.

Өнгөрсөн долоо хоногт киргизийн парламент Centerra-д улсын «Кыргызалтын» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн хувийг Кумторыг эзэмших хамтын үйлдэврийн 50 хувиар сольж, ирээдүйн хамтын үйлдвэрт киргизийн хувийг 67-д хүргэх зорилт засгийн газарт тавьжээ.