Япон Зүүн Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар байр сууриа тавьж өгөхгүй боловч БНХАУ-тай харилцааг түгшүүртэй болгож гааруулахаас сэрэмжлэнэ гэж Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида «Интерфакс» агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

«Япон Улс нутаг дэвсгэрийн эрх мэдлийн асуудлаар найр тавихгүй. Гэсэн ч японы талаас түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхгүй» гэж тэрээр «Интерфакс» агентлагад мэдэгдэв. Сайдын хэлснээр «Япон шийвэртэй боловч тайван хариу өгч байна». Үүний хамт Хятадтай харилцах харилцаа Японы хувьд хоёр талын хамгийн чухал харилцаа юм гэж Фумио Кисида онцлов.

2012 онд Токио Сенкаку(Дяоюйдао) олтригийн хүн амьтангүй арлуудыг худалдан авснаас хойш Япон Хятадын хоорондын харилцаа түгшүүртэй хэвээр байна. Эдгээр арал угаасаа хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байгаа гэж Бээжин үзэж байна.