«Оросын сулжээ» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал Олег Бударгин Дэлхийн энергийн зөвлөлийн(МИРЭС) дэд дарга, тэргүүлэх зөвлөхөөр сонгогдов. Тухайлбал тэрээр Орос, Казахстан, Украйн,Белорус,Молдави,Армени,Гурж,Азербайжан,Узбекистан,Тажикистан,Киргиз,Туркменистан,Афганистан, Монгол, Иран зэрэг Дэлхийн энергийн зөвлөлийн гишүүн орнудын үндэсний хороодыг нэгтгэх шинэ Евразийн хороог байгуулах стратегийг боловсруулж хэрэгжүүлэх ёстой.

«Төслийн гол зорилго Түлш-эрчим хүчний салбарт геополитик, технологи,эдийн засаг,экологийн ба бусад асуудлыг хамтран шийдвэрлэхэд оршино» гэж компанийн мэдээлэлд өгүүлжээ. Байгалийн хий,нефть,нүүрс,цахилгаан эрчим хүч, атомын энерги, энергийн нөхөж сэргээх буюу уламжлалт бус эх сурвалж, энергийн бүх төрлийн түүхий эдийн нөөц болон тэдгээрийн чадавхи, энерги боловсруулах технологи Дэлхийн энергийн зөвлөлийн анхаарлын төвд байна.

Түүнээс гадна олборлолт, өөрчлөн байгуулалт, тээвэрлэлт,энергийн нөөцийн хуваарь, ашиглалтад анхаарал тавьж байна. Түүнчлэн Дэлхийн энергийн зөвлөл энергитэй холбоотой улс төр,нийгэм-эдийн засаг, хөрөнгө оруулалт,санхүү,экологийн ба өөр асуудлыг авч үзэж хэлэлцэж байна.