Ираны дийлэнх олонхи оршин суугч Ерөнхийлөгч Хасан Руханийн засаг захиргааны АНУ-тай харилцах харилцааг хэвийн болгоход чиглэсэн хүчин чармайлтыг дэмжиж байна гэж ираны мэдээллийн «Руз» интернет -портал санал асуулгын үр дүнг үндэслэн уламжлан мэдээллээ.

Ираны оршин суугчдын барагцаалбал 80-90 хувь нь АНУ-тай харилцааг сэргээх боломжийг сайшааж, 10-20 хувь нь тус улстай сөргөлдөх урьдын чиг бодлогыг цаашид өргэлжлүүлэхийн төлөө байгааг санал асуулгын үр дүн харуулав.

Түүнээс гадна баасан гаригийн уламжлалт мөргөлд «Америк сөнөгтүн» гэснийг «Ихэмсэг зан сөнөгтүн» үгээр солих хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Иймэрхүү үг яриа америкийн ард түмний эсрэг биш АНУ-ын засгийн газрын эсрэг л чиглэгдсэн гэж ираны интернет-портал үзэж байна.