Сири улс химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө товлосон хугацаанд устгасан гэж Химийн зэвсгийг устгах байгууллагын Ерөнхий захирал Ахмет Узюмжюйн нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Байгууллагын гүйцэтгэх зөвлөл сирийн нутаг дэвсгэрт байгаа эдгээр тоног төхөөрөмжийг 11-р сарын нэгэн гэхэд устгах тухай шийдвэр 9-р сарын 27-нд гаргасан билээ.Химийн зэвсгийг устгах байгууллага ба НҮБ-ын нэгдсэн төлөөлөгчид Сирид химийн хорт бодис үйлдвэрлэх бүх тоног төхөөрөмжийг устгасныг тогтоосон гэж Узюмжюйн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Төлөөлөгчдийн үйл ажиллагааны ээлжит үе шат 11-р сарын 15-нд эхэлж, ХЗУБ-ын гүйцэтгэх зөвлөл химийн зэвсгээ устгах сирийн тодорхой төлөвлөгөөг сайшаах ёстой. ХЗУБ хамгийн хүнд түвэгтэй үүргээ биелүүлж, шалган байцаасан гэж Узюмжю мэдэгдлээ.

Шинжээчид Сирийн зарлан мэдээлсэн 23 барилга байгууламжийн 21 нь шалгав. Өөр хоёр барилга байгууламжийг аюулгүй байдлын асуудлаас болж шалгаж байцаагаагүй. Гэвч бүх тоног төхөөрөмжий нь тэндээс гаргажээ.