НҮБ-аас террорын байгууллага хэмээн үзсэн «Дорнод Туркистаны лалын бүлэг» Бээжинд Тяньаньмэнь талбайд террорын ажиллагааг зохион байгуулсан гэж ХКН-ын дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Мэн Зяньжу Узбекистаны нийслэл Ташкент хотноо мэдэгдэв.

«Бээжинд явуулсан терроорын ажиллагааг урьдчилан төлөвлөж зохион байгуулсан байна» гэж ХКН-ын ТХ-ны улс төр-хууль зүйн комиссын нарийн бичгийн дарга хонконгийн «Феникс ТВ» телевизийн сувагт мэдэгдэв.

Төв,Баруун Азид байрласан «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» террорын бүлэг энэ хэрэг явдлын далдуур ивээгч болсон» гэж Франс Пресс агентлаг ХКН-ын ТХ-ны улс төр-хууль зүйн комиссын нарийн бичгийн даргын мэдээллээс иш татан уламжлав.

Өнгөрсөн даваа гаригт Тяньаньмэнь талбайд гурван хүн сууж явсан жип машин тайлбайд цугларсан хүмүүсийг дайран шаталаа. Машинд байсан гурван хүн амь үрэгдэв. Түүнээс гадна хоёр жуулчин террорын ажиллагаанд хэлмэгдэж, бас 40 орчим хүн шархдаж бэртсэн юм.

Машин БНХАУ-ын ШУӨЗО-ны номертой байсан гэж цагдаагийн газар мэдэгджээ. Машинд сууж явсан гурван хүн болон террорын ажиллагаанд сэжиглэгдсэн таван этгээд бүгд Шинжаан гаралтай уйгар хүмүүс юм. «Дорнод Туркестан» бүлэг ШУӨЗО-ыг БНХАУ-аас салган тусгаарлуулахын төлөө тэмцэж байна.