Америкийн NBC телевизийн суваг, Wall Street Journal Survey байгууллагатай хамтран явуулсан санал асуулга ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж байгаа бодлогыг америкийн иргэдийн 51 хувь дэмжихээс татгалзаж байгааг гэрчилж байна.

Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг санал асуулгад оролцогчдын дөнгөж 42 хувь сайшаажээ. Анх удаагаа санал асуулгаар Обамаг сөргөөр үнэлэгчдийн тоо эерэгээсээ давжээ. Нөгөөтэйгүүр, санал асуулгад оролцогчид ерөнхийлөгч Обамад сөргөөр хандах болсонтой холбоотой ямар нэгэн тодорхой шалтгааныг олж чадаагүй аж.

Америкчуудад Обамаг сөргөөр үнэлэхэд тагнуулын үйл ажиллагаатай холбоотой шуугиант явдал болон Сирийн химийн зэвсгийг тойрсон мэтгэлцээнүүд, тус улсын төсвийн болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг тойрсон шийдвэрлэгдээгүй асуудлууд нөлөөлжээ.