Дэлхий дахинд жимсний дарсны хомсдол заналхийлж байгаа төдийгүй, энэхүү ундааны эрэлт хэрэгцээ өмнөх үеийнхээс хол давж байгаа тухай америкийн Morgan Stanley анхааруулж байна.

2012 онд дарсны эрэлт хэрэгцээ 300 сая хайрцагаар дутуу байсан нь сүүлийн дөчин жилийн ажиглалтын хамгийн өндөр үзүүлэлт байсан гэж тус байгууллагын мэдэгдэлд дурджээ. Гэтэл өнгөрсөн жил дарсны үйлдвэрлэл сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд очсон.

Дарсны үйлдвэрлэл оргил цэгтээ хүрсэн 2004 оноос хойш үргэлжлэн буурсаар байна. Тэр үед бэлэн бүтээгдэхүүн эрэлт хэрэглээнээс 600 сая хайрцагаар давж байсан.