Австралийн Радиотехникийг хамгаалах нууцын удирдах газар Азийн орнууд дахь элчин сайдын яамнуудаа утасны яриа чагнах болон мэдээллүүд олж авахад ашиглаж байна.

Энэ тухай австралийн “Сидней морнинг хералд” сонин өнөөдөр америкийн ТТГ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены өгсөн материаллуудыг иш татан уламжилжээ. Тэрээр одоо ОХУ-д орогнож байна.

Мэдээлэлд АНУ-ын удирдлага дор явагдаж байгаа тагнан чагнах ажиллагааг элчин сайдуудын хамааралгүйгээр явуулж байгаа гэжээ. Тухайлбал, Шанхай, Бангкок, Жакарта, Ханой, Бээжин болон Дили /Зүүн Тимор/ дахь Австралийн ЭСЯ-ууд юм.

Австралийн тусгай албаныхан Five Eyes /”Таван нүд” / системийн орнуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү алба нь АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландын хооронд байгуулсан радио-электронникийн хамтарсан тагнуулын тухай гэрээн дээр суурилж буй юм.