Түүхийн нэгдсэн сурах бичгийн үзэл баримтлалыг зохиогчид «татар-монголын дарлал» томъёлол хэрэглэхээс татгалзаж байна.

«Татар-монголын дарлал» гэдэг томъёлол үгүй. «Алтны ордны дарлал» томъёлол бий» гэж Оросын ШУА-ийн академич Оросын түүхийн нийгэмлэгийн хоёр даргын нэг Александр Чубарьян Оросын түүхийн нийгэмлэгийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв.

Үзэл баримтлал дээр ажиллах үеэр оросын түүхийн бүх асуудал татар-монголын дарлал байсан үгүйд төвлөрсөн мэт сэтгэгдэл төрсөн гэж тэрээр тэмдэглэн хэлжээ. Мөн сэдвийг хөндсөн олон зуун захидал ирсэн гэж тэрээр мэдээлэв.

Түүх-соёлын стандартын төсөлд татарын түүхчдийн хүсэлтээр «татар-монголын дарлал» гэдэг томъёоллыг «оросын газар нутаг Ордны хаадад харьяалагдсан систем» гэдгээр сольсон гэж 9-р сарын сүүлээр «Коммерсант» сонинд бичсэн билээ.