Өвлийн Сочийн Олимпийн наадмын зохион байгуулагчид Олимпийн наадмыг зохион байгуулах, бэлтгэх бүх үүргээ биелүүлсэн гэж өнөөдөр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдлээ.

Орос Улс арьсны өнгө буюу адил хүйстний бэлгийн харьцаа зэргээс үл шалтгаалан ямар ч тамирчныг хүлээж авахад бэлэн байна гэж тэрээр мэдэгджээ. Олимпийн наадам бүгдэд нээлттэй байна. Ялгаварлан гадуурхах үзэл огт үгүй. Энэ нь үзэгчид болон албан хүмүүс, ХМХ-ийн төлөөлегчөд төдийгүй тамирчдад хамаатай гэж тэрээр ОУОХ-ны сайтад нийтлүүлсэн мэдэгдэлдээ онцлов.

«Энэ нь Сочид дэмжих олимпийн хөдөлгөөний гол зарчмын нэг юм» гэж ОУОХ-ны ерөнхийлөгч тэмдэглэжээ. Өвлийн Олимпийн наадмын зочдыг тохилог тухтай нөхцлөөр хангах зорилгоор бололцоотой бүхнийг хийнэ гэж үүний өмнө Ерөнхийлөгч Владимир Путин амласан билээ.

«Сочид Олимпийн наадамд оролцогчид ба зочдыг яс үндэстэн, арьсны өнгө, бэлгийн харьцааны онцлогоос үл шалтгаалан тухтай нөхцлөөр хангахын тулд бүхнийг хийж байна» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.