Орос, Япон хоёр улс хоёр талын харилцаагаа жинхэнэ түншлэлийн төвшинд гаргасан цагт л найрамдах гэрээ байгуулах харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэр гаргаж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров 11-р сарын 1,2-нд Японд ажлын айлчлал хийх тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Айлчлалын явцад орос-японы харилцааны түүхэнд анх удаа гадаад улс төрийн ба батлан хамгаалах тусгай газруудын тэргүүн нар зөвлөлдөөн хийх юм. Түүнээс гадна Сергей Лавров Японы ГХ-ийн сайд Фумио Кисидотэй хэлэлцээ хийнэ.

Тэд Орос, Японы хооронд найрамдах гэрээ байгуулах асуудлыг хөндөх юм. Эдүгээ хоёр орны харилцааны таатай уур амьсгал мөн сэдэвт хэлэлцээг сэргээхэд тус дөхөм үзүүлснийг ОХУ-ын ГХЯ тэмдэглэв.