ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн рейтингэд тэргүүлэв. Урьд 1-р байр эзлэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёрт оржээ гэж сэтгүүлийн газрын сайтад энэ тухай мэдээлсэн байна.Мөн рейтингэд БНХАУ-ын дарга Си Зиньпин гуравт орсон байна.

Дэлхийн улс төр, эдийн засаг, олон нийтийн 72 зүтгэлтэн Forbes сэтгүүлийн рейтингт багтав. Владимир Путинаас гадна «Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин (60), Ерөнхий сайд Дмитрий Медведев (53), маш баян бизнес эрхлэгч Алишер Усманов (63-р байр) нар ОУ-ыг цэст төлөөлжээ. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч 3-р байр эзлэсэн билээ.