Вьетнамын шүүх Facebook сүлжээнд засгийн газрыг шүүмжлэсэн орон нутгийн блогерыг шоронд 15 сараар хорих болзолт тогтоол гаргсан тухай өрнөдийн мэдээллийн агентлагууд уламжлав. 30 настай Динь Нят Уийг «ардчилсан эрх чөлөөг хортойгоор ашигласан» буруутан хэмээн үзжээ.

Ийм гэмт хэрэг үйлдэгчийг шоронд гурван жилээр хорих хүртэл шийтгэдэг. Мөн хэрэг вьетнамын блог зохиогчдын анхаарлыг татав. Юу гэвэл энэ нь Facebook сүлжээнтэй холбоотой анхны хэрэг билээ. «Вьетнамд Facebook анхаарлын төвд байх анхны тохиолдол гарсан» гэж «Хьюман райтс уотч» байгууллагын Азийн газрын дэд захирал мэдэгджээ.

Хүний эрхийг хамгаалах байгууллагын тоо баримтуудаас харахад 2012 онд 40 орчим идэвхтний хэргийг вьтнамын шүүхэд шилжүүлсэн бол 2013 онд тэдгээрийн тоо 61-нд хүрч нэмэгдсэн байна.