Дэлхийн худалдааны байгууллага АНУ, Япон улс ба ЕХ-оос Хятадын талаар мэдүүлсэн заргыг хэрэгсэв. Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонин энэ тухай мэдээлжээ.

Хятадын талаас ховор төмөрлөгийн экспортыг хязгаарлсантай холбогдуулан зарга мэдүүлсэн билээ. Ийм арга хэмжээ чөлөөт худалдааны хэм хэмжээг зөрчиж байна гэж ДХБ тогтоов. БНХАУ давж заалдах бололтой.

Хятад улс ховор 17 төрлийн төмөрлөгийн олборлолтоор дэлхийд тэргүүлж байна. 2010 оноос БНХАУ-ын засгийн газар эдгээр төмөрлөгийн экспортыг хязгаарлаж, гадаадад нийлүүлэх хувь хэмжээний онц системийг нэвтрүүлсэн юм.