Хятадын AFECC болон оросын «Митлайн» компании Уралд Свердловск мужид цементийн завод барихад 200 сая евро оруулна. Хятадын компани хөрөнгө оруулалтын 85 хувийг хангана. Өөр хэсгий нь оросын компаниос гаргах тухай мужийн засгийн газраас сэтгүүлчдэд мэдээлжээ.

ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн 2013 оны 10-р сард БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд хэд хэдэн түүний дотор цементийн завод барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

«Митлайн» компанийн Ерөнхий захирал Павел Пудиков, AFECC компанийн ерөнхий захирал Зин Циндэ нар жилд 3 мянган тонн цемент үйлдвэрлэх завод барих тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Эдүгээ завод чухам хаана барих асуудлыг лавлан тодруулж байна. «Хуурай арга барил» гэгчээр цемент үйлдвэрлэх технологийн дамжлагаар заводыг тоноглохоор төлөвлөжээ.