Туркын БХЯ НАТО-гийн шахалтаар зенит-пуужингийн системийн нийлүүлэлтийн асуудлаар Европ ба АНУ-ын компаниудтай хэлэлцээг үргэлжлүүлнэ. Туркын засгийн газар зенит-пуужингийн дунд, алсын тусгалын 12 системийг худалдан авах тендерийн хугацааг 2014 оны 2-р сард хүртэл сунгав.

Тэгснээрээ 9-р сарын 26-нд зарлан мэдээлсэн мөн тэмцээний шуугиант үр дүнг хүчингүй болгов. Экспорт-импортын CPMIEC компанийг төлөөлсэн хятадын ЗРС Н0-9 тэмцээнд тэргүүлсэн билээ. Орос улс хугацааг нь сунгасан тендерт оролцохгүй. Туркын Milliet болон оросын «Ведомости» сонин Оросын БХЯ-ны удирдлагад ойр эх сурвалжийн мэдээллэээс иш татан энэ тухай бичжээ.

«Рособоронэкспорт» урьд туркын тендерт оролцож, С-300ВМ, «Антей-2500» системийг санал болгосон боловч хугацааг нь сунгасан үнэн чанартаа шинэ тендерт оролцохгүй.Оросын төлөөлөгчийн «Ведомости» сонинд мэдээлснээр туркын БХЯ-ны тендерийн төгсгөлийн баримт бичигт энэ тухай заасан байна.

Хятадын тэргүүлэгчтэй төгсгөлийн хэлэлцээр байгуулахгүй бол хэлэлцээг европын Eurosam консорцумтой үргэлжлүүнэ гэж баримт бичигт өгүүлжээ. Европынхтой хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол америкийн Reyteon, Lockheed нэгдэлтэй хэлэлцээ хийх юм.

Хятад тэргүүлсэн тухай мэдээлэл өрнөдийн НАТО-гий холбоотнуудаас нь Туркад шахалт үзүүлэх шалтгаан болов. Туркын цэргийнхэн аль болох их хэмжээний технологи уламжлах болон хямд үнээр худалдахыг харгалзан хятадын саналыг дэмжсэн юм.