Хятадын эрх баригчид өнгөрсөн даваа гаригт Бээжинд Тяньаньмэнь талбайд террорын ажиллагаа явуулсанд сэжиглэгдсэн таван хүнийг саатуулав. Таван хүний амь насыг бүрэлгэсэн осолыг анх удаа «террорын ажиллагаа» хэмээн нэрлэжээ.

«Хэрэг явдлаас хойш 10 цаг өнгөрсний дараа тэднийг саатуулсан» тухай хятадын төв ССТV телевизийн суваг мэдээлэв. Тяньаньмэнь талбайд автомашинд сууж байгаад амь үрэгдсэн хүмүүс бүгд нэг гэр бүлийн гишүүд байсан гэж CCTV мэдээлжээ.

Хонконгийн «Саут Чайна морнинг пост» сонинд мэдээлснээр цагдаагийн хүчин сэжиглэгдсэн өөр найман хүнийг эрэж байна. Олонхи нь БНХАУ-ын ШУӨЗО-ны оршин суугчид юм гэж тааварлажээ.