Сирийн босогчид улс орны зүүн-хойд нутагт Туркын хил орчимд курдын ардын журамт цэргийн эсрэг химийн зэвсэг хэрэглсэн тухай ливаны «Аль-Майядин» телевизийн суваг мэдээлэв. Өчигдөр сирийн Хасак хотноо Рас-аль-Айны орчимд курдын ардын журамт цэргийн харуулын дэргэд дайралт уйлдсэн гэж телевизийн суваг тэмдэглэжээ.

Байрлалыг буудсан сүм тэсэрсний дараа шар утаан бий болсон тухай суваг мэдээлэв. Дараа нь курдын хэдэн цэрэг хордов. Харин одоо Сирийн албан ёсны удирдлага Химийн зэвсгийг хориглох байгууллагатай хамтран ажиллаж, нутаг дэвсгэр даяар химийн зэвсгийг устгаж байна.