АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ҮАБА-т Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны утасны яриа чагналтыг хязгаарлахыг тушаажээ.

Уг шийдвэрийг нилээд хэдэн долоо хоногийн эцэст гаргасан: АНУ-ын ҮАБ агентлагийн тэргүүн Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ, одооноос НҮБ-ын нилээд хэдэн хүмүүстэй яриа хэлэлцээ явуулах тухай мэдээлэл шаардагдахгүй гэжээ.

АНУ хэний араас, ямар учраас НҮБ-ын төв байранд тагнан чагнадаг тухай мэдээлэл нууцлагдсан аж.

Нөгөөтэйгүүр, АНУ-ын Конгрессын өмнө ТТГ-ын тэргүүн тайлбар хийхдээ, америкийн тусгай албаныхан европын орнуудыг чагнаж байсан нь туйлын худал зүйл гэжээ. АНУ-ын Тусгай албанууд “алдаа гаргасан, гэхдээ хууль зөрчөөгүй гэж америкийн үндэсний тагнуулын газрын тэргүүн Жеймс Клэппер мэдэгдсэн.

Тэрээр ҮАБ агентлагийн үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд үр ашигтай гэж цохон тэмдэглэв. ҮАБ агентлагийн тэргүүн Кит Александер европын утасны яриануудын тухай мэдээллүүдийг европын ижил мэргэжлийн байгууллагуудад шилжүүлсэн болон америкчууд энэхүү ажлыг гүйцэтгээгүй гэж мэдэгдсэн.