2014 оны 6-р сард Чита хотод «ШОС-ын орнуудын оюутны хавар» олон улсын наадам болох тухай өнөөдөр Байгалийн хязгаарын мужийн захирагч Константин Ильковский мэдээлсэн байна. Наадамд ойролцоогоор 2 мянган хүн Орос, Казахстан, Киргиз, Хятад, Монгол, Энэтхэг, Иран, Пакистан, Тажикистан, Узбекистан улсуудаас оролцох юм. Зохион байгуулагчдын яриагаар ирэх наадмын үндсэн зорилго бол ШОС-ын орнуудын оюутны байгууллагуудын хоорондын соёлын холбоог бэхжүүлэх явдал болно. Түүний хөтөлбөрт ажил хэрэг, тойрон аялал, концертын хэсэг байхаас гадна спортын арга хэмжээ, оролцогч улсуудын үндэсний соёлын үзүүлбэрүүд орох юм.