Иран Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийг цөмийн салбарын объектууддаа нэвтрүүлэх нөхцөлүүдээ хялбарчлахад бэлэн болоод байна. Энэхүү санал нь Тегераны саналын “шинэ хандлагын “ нэгээхэн хэсэг болж байна.

Ингэхдээ яриа хэлэлцээрийн гол нөхцөлөөр Иран “цөмийн лавлагааг” эцэслэн хааж, Агентлагийн хяналтын арга хэмжээнүүдийг ажлын дэглэмд шилжүүлэхийг сонгож буй юм. Мэргэжилтэнүүд илүү цар хүрээтэй мэдээлэл авах боломжтойгоос гадна, урьд өмнө хязгаарлагдмал хэмжээгээр юм уу, ерөөс очиж байгаагүй үйлдвэрүүдэд нэвтрэх боломжтой аж.

Ингэхдээ Парчины объектад нэвтрэх тухай яриа хэлэлцээрт одоохондоо яригдаагүй байна. Хоёр тал энэ сэдэвт итгэлцэл сэргэсэн тэр үед буцаж ирж болно гэж үзжээ.