“Калашников” концерн экспортоор нийлүүлэх байлдааны зэвсгийн шугамыг өргөтгөсөн тухай лхагва гаригт концерны хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Филатова уламжлав. Хэв журам сахиулагчдад зориулсан “18,5 КС-К” карабин болон “СВ-99” бага калибрын снайперын винтовка, “Витязь-СН” пулемет гар буу зэрэг 91 бүтээгдэхүүн ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албанаас экспортонд нийлүүлэх жагсаалтанд оржээ. Эдгээр загварууд нь Москва хотноо 10-р сарын 22-25-ны өдрүүдэд болж өнгөрсөн олон улсын “Interpolitex -2013 “ үзэсгэлэнд анх удаагаа тавигдсан юм.