Оросын “Восточная энергетическая компания” /”Интер РАО ЕЭС“-ийн 100 % охин компани/ 2013 оны 1-9 саруудад Хятад улс руу нийлүүлэх эрчим хүчний экспортоо 1,5 дахин нэмэгдүүлжээ. Энэ нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 2,73 тэрбум кВт.цаг хүртэл юм. Энэ тухай компаний хэвлэлийн мэдээнд дурджээ.

Энэ оны 3-р улиралд БНХАУ руу нийлүүлсэн эрчим хүчний экспорт 0,84 тэрбум кВт. цаг байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 7-9 саруудтай харьцуулахад 2,4 % илүү байна.

Монгол улсад нийлүүлж байгаа эрчим хүчний нийт хэмжээ 1-9 саруудад 13 % нэмэгдсэн бөгөөд 309 сая кВт.цаг байна.

Импортлогчдын эрчим хүчний хэрэглээний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн явдал нь үндсэн үзүүлэлтүүд өсөх гол хүчин зүйл болжээ. Экспортын нийлүүлэлт нэмэгдсэний дүнд Алс-Дорнодын нутаг дэвсгэрт эрчим хүчний нийлүүлэлт төлөвлөгдснөөс илүү байна гэж мэдээнд дурджээ.

Өмнө нь ВЭК 2013 онд БНХАУ руу нийлүүлэх эрчим хүчний экспортоо 30 % нэмэгдүүлж, 3,35 тэрбум кВТ-цагт хүргэхээр төлөвлөж байсан тухай уламжилж байв.

ВЭК нь Хятад улсад эрчим хүч нийлүүлэх зорилгоор тусгайлан байгуулагдсан бөгөөд эл ажил 2012 оны 2 –р сард Хятад улсын Төрийн эрчим хүчний сүлжээний корпорацтай байгуулсан 25 жилийн хугацаатай гэрээний хүрээнд явагддаг. Нийт 100 тэрбум кВт.цаг нийлүүлэхээр төлөвлөгдөж буй юм. 2011 онд тус компани Монгол улсад нийлүүлэлт хийж эхэлсэн.