Умард солонгосын эрх баригчид тус улсын баруун хэсэгт оршдог “Сохэ” пуужингийн буудлыг шинэчлэх ажлыг явуулж эхлээд байна. Энэ тухай мягмар гаригт өмнөд солонгосын ХМХ-үүд америкийн Жон Хопкинсын нэрэмжит их сургуулийн дэргэдэх “38 North” сайтыг иш татан уламжилжээ.

Шинжээч Ник Хансены үзэж байгаагаар, уг объектын ажил дууссанаар “ Пхеньян нь хэрвээ шийдвэл, сансарт дараагийн пуужин хөөргөх ажилдаа орох боломжтой “ажээ.

Хиймэл дагуулаас авсан мэдээнээс үзвэл, БНАСАУ пуужин хөөргөхөд зориулан бас нэгэн хөөргөх талбайн барилгын ажлыг явуулж байгаа бөгөөд буудал руу зам тавьж байгаа юм. Тэд уг замыг пуужинд зориулан хөөргөх төхөөрөмжийг зөөвөрлөхөд ашиглах боломжтой .

Түүнээс гадна өмнө умардын анхны хиймэл дагуул амжилттай хөөрсөн тавцан дээр одоо ажил ид явагдаж байна. “Сохе” буудлын барилгын ажил дараа жилийн дундуур дуусч магадгүй гэж Хансен нэмж хэлжээ.

Өмнө нь НҮБ-ын дэргэдэх БНАСАУ-ын төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ, тус улс нь дэлхийн орчмын орон зайд хиймэл дагуул үргэлжлүүлэн хөөргөнө гэснийг өмнөдийн ХМХ-үүд уламжилж байна.