ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах анх удаагаа Сочийн хотод ажлын айлчлал хийж, өвлийн наадмын төвийн ажлыг өндөр үнэлэн, сайн дурынхантай ярилцав. Тэрээр 2014 оны Өвлийн наадмын нээлт эхлэхээс 100 хоногийн өмнө амралтын хотод хүрэлцэн ирэв.

Олимпийн наадмын нээлт хүртэл хуанлийг албан ёсоор өнөөдөр москвагийн цагаар 20 цаг 14 минутаас эхлүүлэв. Бахын яриагаар “Олимпийн бамбар уудам Орос улсын нутгаар айлчилж байх үед, Сочи хотод энэхүү наадмыг угтсан баяр хөөр мэдрэгдэн,  улс орон даяар Олимпийн уур амьсгал бий болоод байна”.

ОУОХ -ны ерөнхийлөгч “Сочи-2014” наадмыг зохион байгуулах хороо болон тэдний түншүүд удахгүй болох Олимпийн наадмыг биеийн тамир спортын жинхэнэ баяр болгохын тулд бололцоотой бүхнээ хийж байгаа гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Нээлтийн ёслолын ажиллагаа хүртэл Наадмын бэлтгэл ажлыг хангах асуудлаар нийт 117 арга хэмжээнүүдийг зохион явуулахаар төлөвлөөд байгаагийн дотор сургалт семинар, зөвлөгөөнүүд болон ердийн болон онцгой дэглэмийн үеийн байгууллагууд хоорондын харилцан ажиллагаан дээр тулгуурлан тестүүдийг явуулах юм.