Саудын Араб Улсын дээд муфтий шейх Абдул Азиз Аль аш-Шейх улс орныхоо залуучуудад хандан сирийн мөргөлдөөнд самуун дэгдээгчдийн талд байлдан дайтхаас татгалзахыг уриалсан тухай өнөөдөр арабын ХМХ уламжлан мэдээллээ.

Түүнчлэн дээд муфтий Сирид жихадыг дэмжих мөргөл үлдэхгүй байхыг шашны бүх зүтгэлтнээс шаардсан байна. Сирид иргэний дайн хийж байгаад тэрээр анхаарлыг хандуулаад залуучуудын энх тайвны төлөө залбирал сирийн хүн амд туслана гэжээ.

Абдала ибн Абдель Азиз ван бол Саудын Араб улсын бүх лалын шашинтны тэргүүн, лалын ариун нандин газрыг сахигч юм. Түүний томилсон дээд муфтий бол лалын шашинтнуудын өдөр дутмын ажил үйл эрхлэсэн нэг ёсны «шашны ерөнхий сайд юм» Саудын Араб Улс ба Катар, Турк, АНУ бол Башар Асадын засгийн газартай бараг гурван жил байлдан дайтаж байгаа сирийн зэвсэгт сөрөг хүчний гол ивээн тэтгэгч юм.