Өнөөдөр Хятад улс газар дэлхийг алсаас тандах «Яогань-18» хиймэл дагуулаа тойрог замд гаргав. «Чаньжэн-2Си» зөөгч пуужингаар хиймэл дагуулыг тойрог замд гаргасан байна. «Яогань-18» эрдэм шинжилгээний туршилт хийх, дэлхийн гадрагыг шинжлэх, гай гамшгийг ажиглан урьдчилан илрүүлж, уршгий нь арилгах түүнчлэн цаг уурын байдлын өөрчлөлт, газрын нөөцийн байдлыг ажиглах юм. Энэ удаа «Чанжэн» ангилалын зөөгч пуужингаар 183 дахь хиймэл дагуулыг хөөргөжээ.