Никарагуагийн төлөөлөгчид сүүлийн 23 жилд Хятадад анх удаа айлчилж, Номхон далайг Атлантын далайтай холбох суваг татах телевийг хэлэлцэв. Эдгээр хоёр улс дипломат харилцааг таслан зогсоосон учир албан бус айлчлалыг өргөн зарлаж тайлбарлаагүй гэж өнөөдөр Хонконгод хэвлэгдэн гардаг «Саут Чайна морнинг пост» сонинд бичжээ.

Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортегийн хүү төлөөлөгчдийг тэргүүлэв. Өнгөрсөн долоо хоногт никарагуагийн төлөөлөгчид Бээжин, Ухань, Сюйжоу болон хоконгийн НК Nicaragua Canal Development Investment компанийн урилгаар Хонконгод айлчлав.

Чухам энэ компани сувгийн барилга, ашиглалтын тухай 50 жилийн гэрээ байгуулжээ. 286 км урт шинэ суваг татахад 10 жилийн хугацаа шаардагдана. Үүнд 40 тэрбум доллар зарцуулах юм.

Өргөн цар хүрээтэй төсөл «дан наймааны шинж чанартай» засгийн газраас дэмжлэг үзүүлэхзгүй гэж компанийн захиргааны дарга 41 настай тэрбумтан Ван Зин онцлов. Харин төслийг хэрэгжүүлэхэд China Railway Construction улсын корпорацын шинжээчдийг хөлслөх юм.