Сочид Олимпийн наадам эхэлтэл яг 100 өдөр үлдээд байна. Манай орон болон дэлхий дахин гариг дэлхийн спортын гол үйл явдлыг тэсч ядан хүлээж байна.

Оросын түүхэнд анх удаа болох өвлийн Олимпийн наадам 2014 оны 2-р сарын 7-нд эхлэх юм. 2-р сарын 7-оос 23-ыг дуустал Олимпийн наадмын 98 багц шагналын төлөө өрсөлдөх юм. Энэ нь 2010 оны канадын Ванкуверын Олимпийн наадмынхаас арван хоёроор илүү байна.

Өвлийн ХХ11 Олимпийн наадмын дараа 3-р сарын 7-16-нд өвлийн Х1 Паралимпийн наадам явагдана. 2014 оны Сочийн Олимпийн наадам тэмцээний төрлөөр нэг ёсны аврага амжилт тогтоох юм. Иймээс урьдынхаас илүү олон бараг 1300 ширхэг медаль үйлдвэрлэжээ.

Оросын оршин суугчид ирвэс, цагаан баавгай, туулайг 2014 оны өвлийн Олимпийн наадмын бэлгэ тэмдгийн хувьд сонгон авчээ. Сочийн өвлийн Олимпийн наадмын бамбар 10-р сарын 6-нд ОУ-д шилжэв. Тэгээд оросын бүс нутгуудад Олимпийн бамбарын буухиа эхэллээ.