Хятадын цагдаагийн хүчин Бээжинд Тяньаньмэнь талбайд гарсан будлианд сэжиглэгдсэн ШУӨЗО-ны хоёр оршин суугчийг эрэж байна. Өчигдөр жип Гугун музейн цогцолборын гол хаалганы дэргэд Зиньшуйцяо гүүрээр маш хурдан явж, хүмүүсийг дайрч шатаалан үүний уршгаар 5 хүн амь үрэгдэж, 38 хүн шархдаж бэртэв.

Тяньаньмэньд гарсан будлиан замын ерийн осол байсан уу? эсвэл жолоочийн санаатайгаар явуулсан ажиллагаа байсан уу? гэдгийг цагдаагийн газраас албан ёсоор мэдээлээгүй. Хэрэг явдлыг мөрдөн байцааж байна. БНХАУ-ын ШУӨЗО бол өргөн уужим энэ нутгийг БНХАУ-аас салган тусгаарлахын төлөө тэмцэж байгаа бүлгүүдийн маш идэвхтэй ажиллагааны бүс юм.