Сенатын тагнуулын хорооны тэргүүн Дайан Фейнштейн АНУ-д найрсгаар ханддаг улс орнуудын удирдагчдын утсаар хийсэн яриануудыг сэм чагнаж, электрон захидал харилцааг нь хянаж шалгасан америкийн тусгай албадын ажиллагааг буруушаав.

Тэрээр АНУ-ын тагнуулын албадын бүх хөтөлбөрийг шалгахыг уриалав. Миний бие болон миний удирдаж байгаа хороо америкийн тусгай албадын зарим үйл ажиллагааг 10 гаруй жилийн турш мэдэхгүй байсан гэж Фейнштейн мэдэгдлээ.Тусгай албад зарим нэг ажиллагаа явуулах зөвшөөрөл АНУ-ын Ерөнхийлөгчээс авах ёстой гэж тэрээр хэлжээ.

ХБНГУ-ын канцлер Меркелийн яриануудыг сэм чагнсантай холбогдон үүссэн хэрүүл маргаан гаарсны дараа «конгресс манай тагнуулын албад юу хийж байгааг мэдэх ёстой» гэж Конгресст тагнуулын албадыг хүчтэй өмгөөлдөг Фейнштейн мэдэгдэв. «Хороо тагнуулын албадын мэдээлэл авч дүгнэн нэгтгэх хөтөлбөрүүдийг бүрэн шалгахын төлөө байна» гэж тэрээр хэллээ.