Хятадын зэвсэгт хүчин Зүүн Азид үйл ажиллагааныхаа бүсийг өгөжүүлж байгаад Токиогоос их анхаарал тавьбал зохино гэж Японы цэргийн удирдлага үзэж байгааг өнөөдөр Токиод БХ-ын сайд Ицунори Онодэра хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хятадын Цэргийн нисэх хүчний стратегийн бөмбөгдөгч онгоцууд өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш японы арлуудын ойролцоо нислэг хийснийг тэрээр дурдав.Амдан сөнөөж мэдэх японы сөнөөгч онгоцуудыг тийшээ нисгэн явуулжээ.

« Энэ нь урьд үзэгдээгүй ажил явууллага юм. Бид улам сонор сэрэмжтэй байж, Хятадын үйл ажиллагааг ажиглах ёстой. Тус улс тэнгис далайг оролцуулан үйл ажиллагааныхаа бүсийг өргөжүүлж байна гэж Японы БХ-ын сайд хэллээ.

ХМХ уламжласнаар эдүгээ БНХАУ-ын Хойд, Зүүн, Өмнөд зэрэг бүх гурван флотын байлдааны сургууль Номхон далайн баруун хэсэгт явагдаж байна. Хүчирхэг флот байгуулахыг улс орны нь стратегийн зорилтын нэг гэж БНХАУ-ын дарга Си Зинпин зарлан тунхагласан юм.