АНУ-ын төрийн департаментын төлөөлөгчид Женевт Сирийн ерөнхий сайд Кадри Жамиль болон дотоодын сөрөг хүчний удирдагчдын нэгтэй уулзалт хийв. Энэ тухай Жамиль даваа гаригт ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Энэхүү уулзалт нь 2011 оны 3 р сард Сирийн хувьсгал эхэлснээс хойш анхных юм. Жамилийн ярьснаар, талууд “ Женевын энхийн бага хурлыг нэн даруй чуулахын ” төлөө байр суурьтай байна. Түүний яриагаар энхийн чуулганд америкчуудтай хэлэлцэх бусад сэдэв “ сөрөг хүчинд асуулт “ олгоход оршиж байгаа аж. Жамиль тэмдэглэхдээ, бага хурлаас нэг ч талыг хасахгуй, талууд адил тэгш оролцох ёстой юм. “АНУ -ын байр суурь өөрчлөгдөж, илүү бодитой болж байна. Тэд Сирид төдийгүй бүс нутагт, дэлхий дахинд цус асгаруулалт үргэлжлэх аюултай буйг ойлгож байна”. Жамиль мэдэгдэхдээ, 11-р сарын 23 нд хэвлэлд Сирийн асуудлаар “Женев-2” нэр аваад байгаа энхийн бага хурал явуулах өдөр нь бодит тов хэвээр үлдэж байна гэж мэдэгдэв.