ШХАБ- ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн гүйцэтгэх хорооны захирал Жан Синьфэн Монгол улсын Терроризмтэй тэмцэх газрын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б. Эрдэнэбаяртай уулзалт хийв. Уулзалт өнгөрсөн долоо хоногт ажил хэрэгч уур амьгалд болж өнгөрөв. Талууд ШХАБ- ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтэц болон Монгол улсын терроризмтэй тэмцэх газрын хоорондын харилцаан ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэн ярилцаж, тус байгууллагын хэвлэлийн албанд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Өнгөрсөн баасан гаригт Ташкентэд ШХАБ- ын Бүс нутгийн терроризмтэй тэмцэх бүтцийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын дунд олон улсын терроризм болон экстремизмтэй тэмцэх салбарын хамтын ажиллагааны асуудлаар бага хурал болсон юм. Энд ажиглагч орнуудын төлөөлөгчидтэй ойрын үед ШХАБ-ын бүс нутгийн терроризмтэй тэмцэх бүтэцтэй хэлхээ холбоо тогтоон, ажиллах тодорхой байгууллагуудыг тодорхойлохоор тохиролцоонд хүрсэн.

ШХАБ –д Казахстан, Орос, Киргиз, Хятад, Тажикистан болон Узбекистан ордог. ШХАБ- ын ажиглагч орнуудаар Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан байдаг.