ХБНГУ -ын канцлер Ангела Меркелийн утасны яриаг олон жил чагнасан тухай ерөнхийлөгч Барак Обама мэдэж байсныг АНУ эрс үгүйгсэж байна гэж Франс Пресс агентлаг уламжлав. АНУ ын ҮАБ- ын агентлагийн мэдэгдэлд, агентлагийн тэргүүн Кит Александер Меркельтэй холбоотой үйл ажиллагааныхаа тухай ерөнхийлөгч Барак Обаматай хэзээ ч хэлэлцэн ярилцаж байгаагүй гэж дурдьжээ.

Өмнө өдөр германы “Бильд ам Зонтаг” сонин эх сурвалжийг иш татан, 2010 онд генерал Александер Обамад Меркелийн эсрэг ажиллагаа явуулах тухай мэдээлсэн гэж уламжилжээ.

“Обама ажиллагааг зогсоогоогүй, төдийгүй тэр ч бүү хэл ажиллагааг үргэлжлүүлэх боломж олгосон” тухай “Бильд “өндөр албан тушаалтныг иш татан уламжилжээ. Нөгөөтэйгүүр, Меркель утас чагнаж байсан тухай юу ч мэдээгүй байсан тухай батлан хэлжээ. Германы ХМХ үүдийн уламжилснаар, америкийн тусгай албаныхан Меркелийг бүр 2002 оноос чагнаж байжээ.

Тагнуулын шуугиан тарьсан явдал нь Герман, АНУ- ын хоорондын олон арван жилийн дипломат харилцааг урьд өмнө гарч байгаагүйгээр муутгахад хүргэв. Олон нийтийн дургүйцэл өсөн нэмэгдэж буй энэ үеэр ХБНГУ ын ДХЯ -ны тэргүүн Ханс –Петер Фридрих Вашингтоноос таамаглаж буй АНУ- ын тагнуулын үйл ажиллагааны тухай бүрэн мэдээллийг шаардав.