Японы осол гарсан “Фукусима-1” АЦС дээр даваа гаригт цэцраг идэвхтэй усыг цэвэрлэх бас нэгэн шугамыг нээн ажлуулав. Одооноос ийм гурван систем ажиллаж байгаа бөгөөд өмнө нь хоёрыг нь суурилуулсан аж. Ажиллаж эхлүүлээд байгаа шугамыг өнгөрсөн 3 –р сард ажилд оруулсан ч, 6 –р сард цацраг идэвхтэй ус шүүрснээс болоод зогсоосон аж. Одоог хүртэл ажиллаж байсан цорын ганц цэвэрлэх шугамыг техникийн байдлыг шалгах зохилгоор зогсоохоор болжээ. Үүнийг 11 –р сарын пунп үеэс эргүүлэн ажлуулах юм. Тэр үед 3- р сард ашиглалтанд оруулж, улмаар 8 –р сард нилээд хэдэн зангилаанд зэв эдсэн учраас зогсоогоод байгаа гурав дахь шугамыг ч мөн адил ажлуулах аж.

АЦС –ийг цацраг идэвхит уснаас бүрэн цэвэрлэх ажлыг 2015 оны 3 -р сарын сүүл үеэр дуусгахаар төлөвлөж байна.