Өнгөрсөн 8 –р сард Япон тэнгисийн оросын талын усанд хулгайн загас агнуур хийж, саатуулагдсан Хятадын хөлөг онгоцны ахмад 450 мянган рублийн торгууль төлөв. Оросын Приморийн хязгаарын прокурорын газрын мэдэгдэлд, БНХАУ –ын иргэн нь орос улсын эдийн засгийн бүсийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт яллагдаж байна. Прокурорын газрын мэдэгдэлд хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорын нэхэмжилсэн экологид учруулсан хор хохиролыг хэрэгтэн сайн дураараа нөхөн төлсөн гэж тэмдэглэжээ.