НҮБ –ын болон АОЛ-ийн Сирийн асуудад эрхэлсэн тусгай төлөөлөгч Брахими даваа гаригт ойрхи дорнодоор хийх айлчлалынхаа хүрээнд “Женев -2” уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэхээр Дамаскад хүрэлцэн ирнэ. Энэхүү айлчлал нь НҮБ –ын өндөр албан тушаалтны өнгөрсөн оны 12-р сараас хойш хийж байгаа анхных нь юм. Айчлалын явцад Брахими бүс нутгийн төлөөлөгчидтэй Женевын уулзалт дээр сирийн хямралыг улс төрийн замаар шийдвэрлэх асуудлаар тохиролцоонд хүрэх ёстой.

Өмнө өдөр сирийн асуудлаар зохиогдох Женевын бага хуралд сирийн сөрөг хүчний 19 бүлэглэл оролцохоос татгалзалзсан тухай тодорхой болсон.

Лалын “Сакюр аш-Шам” бригадын тэргүүн Ахмад Иса аш-Шейх мэдэгдэлдээ, “Женев -2” бага хуралд оролцох нь хэзээ ч манай ард түмний сонголт юм уу, манай хувьсгалын шаардлага байж таарахгуй. Ахмад Иса Шейх бага хурлыг “манай хувьсгалыг төгсгөх гэсэн ээлжит хуйвалдаан “гэж нэрлэв. Түүний яриагаар энэхүү уулзалтанд оролцохоор явсан аливаа хүнийг урвагч хэмээн үзэх бөгөөд шийтгэл хүлээлгэх аж.

Нөгөөтэйгүүр, Сирийн эрх баригчид химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэх асуудлаар гэрээг үргэлжлүүлэн биелүүлж байна. Өмнө нь Дамаск дурьдсан цагт Олон улсын химийн зэвсгийн байгууллагад өөрийн химийн зэвсгийг утсгах тухай анхны тунхаг бичгийг илгээсэн.

Сирийн асуудлаар зохиогдох “Женев-2” олон улсын бага хурал нь 11 –р сарын сүүлчээр болно. НҮБ ын ерөнхи й нарийн бичгийн дарга Пан Ги Мун уг арга хэмжээг болох товыг эцэслэн зарлах ёстой. Өмнө нь Орос, АНУ ын өндөр албан тушаалтнууд уулзалт явуулах тухай тохиролцсон. Уг арга хэмжээнд сонирхогч бүх талууд, ялангуяа, сирийн сөрөг хүчнийхэн уригдсан.