Нева мөрөн дээр орших хотын бамбар зөөгч, 1952 оны бөөрөнцөг түлхэлтийн олимпийн аварга Галина Зыбина Ялалтын талбай дахь бүслэлтийн дурсгалт самбараас бамбар аван явснаар 2014 оны өвлийн XXII Олимпийн наадмын бамбарын үндэсний аян Санкт-Петербургт эхэллээ. Бамбарыг Исааковын талбайд хүргэсний дараа гандболын олимпийн аварга Юрий Нестеров зөөвөрлөн Васильевскийн аралд аваачих юм. Оройдоо, 1980 оны Олимпийн наадмын унадаг дүгүйн спортын алтан медальт Сергей Сухорученков Петр I хааны байшингийн ойролцоо бамбартай гараагаа эхэлнэ. Бамбарын ёслолын эхний өдөр Санкт-Петербургийн Ордны талбайд өндөрлөх юм. Даваа гаригт бамбар Санкт-Петербургийн түүхэн дүүрэг, суурингууд-Кронштадт, Ломоносов, Петергоф, Павловск, Пушкин зэрэгт айлчлах болно.