Францын тусгай албад тусгай зөвшилцлийн хүрээнд АНУ, Их Британий ажил нэгт нөхөддөө тагнаж олсон мэдээллээ тогтмол дамжуулдаг байна. Энэ тухай өнөөдөр Саддойч Зэйтунг хэвлэлд АНУ-ын ундэсний аюулгуйн агентлагийн ажилтан асан Эдвард Сноудены дамжуулсан баримт бичгээс уламжлан бичжээ. Энэ 7 хоногийн эхэнд Франц, АНУ-ын харилцааг мөрдөн сонсохын ээлжит шуугиант эргүүлэг гутаажээ. Монд сонин үндэсний аюулгуйн ажиллагааны агентлагийн ажилтнууд 2012 оны 12-р сарын 10-аас 2013 оны 1 сарын 8 хуртэлх хугацаанд францчуудын 70 сая утасны яриаг барьж авч сонссон болохыг мэдээлсэн байна. Францын засгийн газар даруй хариу үйлдэл илэрхийлэн еренхийлегч Франсуа Олланд Барак Обаматай утсаар ярьж, францчуудыг мөрдөжбайгаад «туйлын дүргүйцэж байгаа» тухайгаа мэдэгджээ. Саддойч Зэйтунгийн мэдээллээр жигшил, дургуйцлийг ул тоон Францийн засгийн газар АНУ-тай мөрдөх уйл ажиллагааны талаар ойр нягт хамтран ажилласаар байгаа юм.