Улсын Их Хурлын олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков, сирийн сөрөг хүчин гэхээс илүүтэйгээр, тэдний гадны ивээн тэтгэгчид Сирийн талаарх олон улсын чуулганыг тасалдуулах сонирхолтой байгаа гэж үзжээ. Сирийн сөрөг хүчний гадны дэмжлэггуйгээр үйлдэл хийх чадваргуй19 булэг «Женев-2»-ыг явуулахыг «цааргалжээ». Туунийг тасалдуулахыг ивээн тэтгэгчид хусэж байна гэсэн уг» гэж Пушков енеедер Твиттерт өөрийн микроблогдоо бичсэн байна. Сирийн асуудлыг зохицуулах «Женев-2» чуулганд оролцохоос татгалзсан 19 босогчдын бүлгүүдийн тухай лалын «Сакюр аш-Шам» бригадын тэргүүн Ахмад Исса аш-Шейхын мэдэгдэлд дурьдагджээ. Түүний хэлснээр чуулганд явсан хэн ч болов урвагч хэмээн тооцогдож шийтгэл хүлээх болно. «Женев-2» уулзалт 11 сарын сүүлчээр болох төлөвтэй бегеед эцсийн хугацааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун зарлах ёстой юм.