Хятадын пуужин зөөвөрлөгч «Агуу аян-3Б» өнөөдөр өглөө Бээжингээс Сичаны сансрын талбарт Сар луу хийх анхны хятадын саранд явагч «Чанъэ-3»-ыг хөөргөхөд бэлтгэхээр илгээгджээ. Энэ тухай бүрэлдэхүүнд нь Хятадын сансрын салбар ордог, БНХАУ-ын батлан хамгаалахын ШУТ, уйлдвэрлэлийн Хорооны мэдэгдэлд дүрьджээ.

Синхуа агентлагийн мэдээлж байгаагаар хятадын өмнөх сарны тойрог замын «Чанъэ-2» аппараттай харьцуулбал, «Чанъэ-3»-д нилээд шинэ технологиудыг ашигласан бегеед найдвартай байдал нь ихэссэн байна. Хятадын саран дээр явагч урьд нь зарласан мэдээллийн дагуу 100 кг жинтэй, сарны гадаргуу дээр 3 сараас доошгүй хугацаагаар ажиллах өөрөө явдаг төхөөрөмж юм. «Чанъэ-3»-ыг 2013 оны эцсээр хөөргөх болно.