Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн асуудлыг зохицуулах тухай олон улсын чуулганы бэлтгэл ажлын талаар утсаар хэлэлцлээ гэж оросын гадаад бодлогын удирдах газрын сайтад егуулсэн байна. Харилцан яриа бямба гаригт америкийн талын санаачилгаар болжээ. Өмнө нь Лавров энэ асуудлын талаар Тегеранд Ойрх болон Дундад Дорнодоор хийсэн өөрийн айлчлалын хурээнд НҮБ, Лигийн арабын улсуудын тусгай телеелегч Лахдар Брахимитэй авч хэлэлцсэн юм.Талууд чуулганыг дуудан хуралдуулах талаар, тэр тусмаа Орос-АНУ-НҮБ-ын хэмжээнд 11 сарын 5-нд зөвлөлдөх уулзалтын явцад хамтын ажлаа ургэлжлуулэхээр тохиролцжээ. Чуулган хуралдуулах замын ундсэн саад тотгор бол сөрөг хүнийхний доторх хагарал хэвээрээ байгаад оршино. Түүнээс гадна ерөнхийлөгч Башар Асадыг шүүмжлэгчид, урьдчилсан шаардлагын нөхцөл болгож Сирийн тэргуунийг суудлаасаа огцрохыг дэвшүүлж байгаа юм.